Цагаан-Үүрийн түймрийг цурманд оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэх газарт гарсан түймрийг өчигдөр цурманд оруулжээ.
Түймэр гарсан газарт ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 27, нийт 30 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, тус сумын ЗДТГ-ын 4 ажилтан, орон нутгийн 9 иргэн 12 морьтой, нийт 48 хүн, 12 морьтой ажиллаж цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийн 10
км-ийн голомтод салхи, хуурайшилт ихтэй байна. Түймэр унтраахаар тус сумын 16
иргэн морьтой, Ханх сумын Тураг багийн 8 иргэн морьтой нэмэлт хүч болж түймрийн голомт руу явжээ.