Цусан суулгын нян 30 хүнд илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх SSM /Singapore school of Mongolia/ сургуулийн багш, сурагчид хоолонд хордсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар, тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнээс цусан суулгын нян илэрчээ.
Хүнсний ямар бүтээгдэхүүнээс болж, тухайн сургуульд хоолны хордлого дэгдсэнийг судлахад, тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай
будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй хэмээн гарсан байна. Өвчтөнүүдийн
биеийн байдал сайжирч байгаа бөгөөд
одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж
байгаа аж.