Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг өнгөрсөн сарын 16-30-нд хийлээ.
Тандалтаар тус сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийжээ.Түүнчлэн эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа, эрсдэлт бүлгийн 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц зэргийг авч ажилласан байна.
Тус ажлын хүрээнд сумын дунд сургууль,
сургуулийн дотуур байрны сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгохоор хачгаар
дамжих халдварын эрсдэл, хор нөлөө, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл
өгч, сургалт зохион байгуулжээ.