Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарын хамтарсан хүүхдийн төсөл /SMOPP/-ийн үндэслэгч Томас Бауманн нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт
тусгаснаар Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл /SMOPP/-ийн
шугамаар НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Багануур, Налайх
дүүргийн эрүүл мэндийн төвд хэт авиан оношилгооны аппарат, нярайн үзлэгийн ор,
эмчилгээний дөрөөвч болон бусад хэрэгцээт материалыг хэрэгцээ шаардлагад
нийцүүлэн хандивлаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах юм.
Тус төслийн хүрээнд үндэсний хэмжээнд “Нярайн түнхний дутуу
хөгжлийн хэт авиан скрининг” шинжилгээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 2007
оноос хойш нийт 308.254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулж,
4.647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос
урьдчилан сэргийлжээ.
2018 оны байдлаар түнхний дутуу хөгжил болон түнхний мултрал оношлуулсан 21
хүүхдэд татлага эмчилгээ хийж, таван хүүхдийн түнхний үенд мэс засал эмчилгээг
төслийн багтай хамтран хийж, практик сургалт явуулсан байна.
Төслийн багийнхан цаашид Монгол Улс маш бага зардлаар нярайн
түнхний дутуу хөгжил, мултралаас үүдэлтэй хөгжлийн бэрхшээлийг устгах бүрэн
боломжтой бөгөөд хамтран ажиллахад сэтгэл хангалуун байгаагаа уламжиллаа.