Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ-ныхан донорын өдөрлөгт нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-09 11:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ-ны албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зохион байгуулж буй Донорын өдөрлөгт нэгдэж цусаа хандивлалаа.

Манай улсын нийт хүн амын 38 хувь нь I, 22 хувь нь II, 32 хувь нь III, 8 хувь нь IV бүлгийн цустай аж. Нэг хүний өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг.

ЦССҮТ-д цус хандивлагчдын тоо 2014 онд 18875 байсан бол, 2018 онд 26053 болж 27.5 хувиар өсжээ. Мөн байнгын донорын эзлэх хувь 2014 онд 47 хувь байсан бол 2018 онд 61.8 хувь болж 14.8 хувиар өссөн байна.

Сонирхуулахад, 2018 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 112.5 сая цусны донор байдаг бөгөөд тэдний бараг тал нь орлого ихтэй улс орнуудын иргэд байдаг байна. Нийт цус сэлбэлтийн 65 хувийг хүүхдүүдэд зориулсан эмчилгээнд зарцуулдаг ба бага орлоготой улс орнуудад 5 хүртэлх насны хүүхдэд цус их хэрэг болдог. Харин их орлоготой улс орнуудын хувьд 65-аас дээш насныхан цус сэлбэх эмчилгээнд илүү хамрагддаг аж.

Цусны хангамжийн 90 гаруй хувийг дэлхийн 74 орноос сайн дурын үндсэн дээр цусаа бэлэглэсэн доноруудаас авдаг байна.

Связанные новости