Тайваньд эмчлүүлэгсдийн тоо огцом нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-27 16:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газар Тайванийн Цэргийн нэгдсэн III эмнэлэг, Юань Рун эмнэлэг, Luxury Wellness олон улсын эрүүл мэндийн платформ зэрэг байгууллагатай хамтран Тайваньд аялангаа чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломжийн талаар сурталчиллаа.

Гурван өдөр үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр, монголчууд Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сонирхож байв. Тайваньд жилийн турш далайн эргийн зөөлөн уур амьсгалыг мэдэрч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүртэх боломжтой аж.

Цэргийн нэгдсэн III эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Фанг Вэнь Хуй хэлсэн үгэндээ, энэ удаа монголчуудад эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхийн сацуу Монгол Улсын эмчилгээний хэрэгцээ шаардлагын талаар тодорхой ойлголттой боллоо. Тухайлбал, Монголд бага насны хүүхдийн зүрхний болон сэтгэцийн өвчин элбэг тохиолддог нь ажиглагдсан. Энэ нь төрөхийн өмнө илрүүлэх боломжтой асуудал юм гэв.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, Монгол Улсын аялал жуулчлалын статистикаас харахад жилд давхардсан тоогоор 1.6 сая хүн гадаадад жуулчилсан бөгөөд үүнээс 200 мянган иргэн буюу 12 хувь нь эмчлүүлэх зорилгоор явсан байна. Төлөөлөгчийн газраас 2018 онд анх удаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчилсан ч Тайваньд эмчлүүлэгсдийн тоо огцом нэмэгдсэн тул энэ жил мэргэжлийн байгууллагыг урьж оролцууллаа гэв. 

Связанные новости