Хепатит В вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-07-08 09:47:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.


Уг дархлаажуулалтыг Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор хийж байгаа юм. Иймд иргэдийг сайн дурын дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар уриалж байна.

Связанные новости