Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Тайванийн ротари клуб дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-26 17:47:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваний Тайпэй хотын "ФуЛин" ротари клуб "Улаанбаатар", "Энх тайвны өргөн чөлөө" ротари клубтэй хамтран Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. 


Энэ сарын 25-нд талууд Улаанбаатар хотноо уулзсан бөгөөд ФуЛин Ротари клубын үүсгэн байгуулагч Хэнриклубын дарга Жонсон тэргүүтэй 38 төлөөлөгч хүрэлцэн иржээ. 

"ФуЛин" оотари клубын үүсгэн байгуулагч Хэнри, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл нь Олон улсын ротари клубын зургаан том зорилтын нэг. Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн төслийг өмнөх дарга Лин Янь Жуан ажиллаж байх үедээ Монгол Улсад эхлүүлсэн. Төсөлд Тайвань, Япон, Хонгконг, Монгол зэрэг орны 10 гаруй ротари клуб хандив өргөсөн байна. Олон улсын ротари клубын хамтын хүчин чармайлтаар Монгол улсын ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж чадна гэж найдаж байна” гэлээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун, “Тайвань, Монголын ротари клубын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Тайпэй хотын "Сунрэн" ротари клуб болон Монгол Улсын "Улаанбаатар" ротари клубын нүдний хараа хамгаалах төсөл, Тайпэй хотын "Дунфан" ротари клуб Монголын "Энх тайвны өргөн чөлөө" ротари клубын ус цэвэршүүлэх төхөөрөмжийн төсөл нь Тайвань Монголын найрамдалт харилцаа болон ротари клубын “Make a difference”, “Сonnect the world” хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний үзэл санааг илэрхийлсэн үйл явдал болж байна” гэв.

Связанные новости