ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO стандартыг хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хангажээ.
ХБНГУ-ын DQS аудитын компанийн тэргүүлэх аудитор долоодугаар сарын 24-27-нд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгуудад үнэлгээ хийж, олон улсын стандартын бүрэн хангасан болохыг магадласан байна.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгууд 2018 оноос Олон улсын ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ.