Угаарын хийнд хордсон 20 хүн эмнэлгээс гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна.
Нийт 100 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс 20 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. ЭМЯ болон төрөлжсөн мэргэжлийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна гэж ЭМЯ мэдээлэв.