Эхний есөн сард 148 ихэр мэндэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 6464 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.
Нийт төрсөн хүүхдийн 3371 нь эрэгтэй, 3093 нь эмэгтэй, 148 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3389 грамм, дундаж өндөр 51 см байна. Амаржсан эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл 4.4 хувь нь 20 хүртэлх насны, 91.8 хувь нь 20-39 насны, 3.8 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Амаржсан эхчүүдийн 52.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 45.9 хувь нь гэрлээгүй, 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.