Амгалан амаржих газрын эмнэлзүйн лабораторид чанарын стандартын гэрчилгээ гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газраас Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лабораторид “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээг гардууллаа.
Жилд ойролцоогоор 84 мянга орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд
шинжилгээ хийдэг тус лабораторийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жилээс жилд
өргөжин тэлж, олон улсын стандартын шаардлагыг ханган ажиллаж байна.
Тус амаржих газрын хувьд лабораторийнхоо хүчин чадлыг
бэхжүүлж, үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай
шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн 2017 онд эс, 2018 онд эмнэлзүйн
бактериологи, иммунологийн шинжилгээний өвөрмөц маркерыг нэвтрүүлэн эмнэлгийн
тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байгаа аж.