Менингококкт халдвараас сэргийлье
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менингококкт халдвараас сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж, зөвлөмж хүргүүллээ.
Хэрэв таны хүүхэд өндөр халуурсан,
толгой нь өвдсөн, бөөлжсөн, бие дээр нь цусархаг тууралт гарсан бол түргэн тусламжийн 103 дугаар, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн
100 дугаарт яаралтай хандахыг зөвлөж байна.