Томуугаар өвчлөгсдийн ихэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-20 12:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн 199,903 хүний 8.1 хувь (16,207) нь томуу, томуу төст өвчтэй байжээ. 

Томуу, томуу төст өвчтэй нийт тохиолдлын 90.4 хувь нь 15, үүнээс 56.9 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж энэ долоо хоногт 5-9 хүртэлх насны өвчлөл 4.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин, томуугийн В вирусээр үүсгэгдсэн өвчлөл нэмэгдэж, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байгаа аж.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.

Связанные новости