Түргэн шуурхай, чанар хүртээмжтэй ажилласан эмч мэргэжилтнийг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-02 12:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналт шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сайн ажилласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороо, албан тушаалтныг шагнаж, мөнгөн урамшуулал олголоо.

Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлсэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн зохицуулагч Д.Алдартүшиг, их эмч Б.Бат-Ирээдүй, В.Цэрэнхүү, жолооч Л.Батмөнх, Ж.Мөнхжаргал, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн тасгийн эрхлэгч Д.Оролзод, сувилагч Г.Гантогтох, Б.Чулуунцэцэг нарыг шагнаж урамшуулсан байна.

Связанные новости