Хөөмийн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 12:13:51

Өмнөговь аймгийн ХЖТ-ын хамт олон хөөмийлж сурахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Энэ сарын 19-нөөс тус байгууллага дээр хөөмийн 21 хоногийн сургалт эхэллээ.

Өмнөговь аймгийн Боловсрол соёлын газар 2016 оныг "Соёл урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах" жил болгон зарлаж, шаталсан сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. Тус зорилтын хүрээнд ХЖТ-ын уран бүтээлчдэд хөөмийн сургалтыг ийнхүү эхлүүлж байна.

Тус сургалтын багшаар Морин хуур чуулгын хөөмийч СТА н.Сандагжав ирж ажиллаж байгаа аж. Тэрээр хөөмийн чиглэлээр хоёр ч ном гаргасан уран бүтээлч юм. Хөөмийн сургалтандаа аймгийнхаа ХЖТ-ын уран бүтээлчдээс гадна сумдын соёлын төвүүдээс ч хүмүүс хамруулж байгаа гэж тус театрын найруулагч н.Амартүвшин ярилаа.   

Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Хөөмий хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй урлаг билээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Связанные новости