СХД-ийн жишиг эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн иргэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахын тулд улсын томоохон эмнэлгийг зохих шаардлагагүй боллоо. Жишиг эмнэлэг байгуулснаар дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
1993 оноос хойш эрүүл мэндийн
салбарт Азийн хөгжлийн банк /АХБ/-ны санхүүжилтээр нийт 135 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд “Эрүүл
мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4” төслийг хэрэгжүүлж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн төсөл юм.
Өнөөдрийн байдлаар барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ оны эхний улиралд барилгын ажил дуусч хүлээлгэн өгөх юм.
Тус дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт барьж буй 150-200
ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл болон албаныхан өнөөдөр танилцлаа. Тухайн дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай тус
эмнэлгийг энэ оны эхний улиралд ашиглалтад оруулна гэдгийг Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл онцлов.
Тэрбээр, УИХ эмнэлгийн
тусламж үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны
хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатны жишиг
эмнэлэг болгож байна. Анхных нь Сонгинохайрхан дүүрэгт барьж буй энэхүү эмнэлэг юм. Мөн "Эрүүл мэндийн салбарын
хөгжил хөтөлбөр-6" төслийн хүрээнд алсалсан аймгуудад жишиг эмнэлэг байгуулна.
Улаанбаатар хотод зургаа, 10 аймагт сумын жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн. Иргэд дүрс оношилгоо,
шинжилгээний багцыг тухайн жишиг эмнэлгүүдээс авах боломжтой” гэв.
Эмнэлгийн барилгын ажлыг
2017 оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад
хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж буйг гүйцэтгэгч “Вамед инженеринг”
компанийн инженер хэллээ. Тэрбээр “Тоног төхөөрөмж суурилуулах, эмч мэргэжилтэн
бэлдэх зэрэг ажлыг зохион байгуулснаар энэ оны эхний улиралд багтааж
дуусгана” гэдгээ мэдэгдэв.