Австралид очсон монгол иргэн коронавирусээр халдварлаагүй болохыг мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-28 16:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсад очсон монгол иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан тухай мэдээлэл ташаа байсныг Эрүүл мэндийн яамнаас саяхан мэдээллээ.

Үүний өмнө тус яам мэдээлэхдээ, энэ сарын 25-нд хийсэн лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар Монгол Улсын иргэн өвчилсөн болох нь батлагдлаа хэмээн Австрали улсаас ДЭМБ-аар дамжуулан мэдээллээ гэсэн юм. Гэхдээ уг мэдээллийг Эрүүл мэндийн яам Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон нягтлан шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусээр халдварлаагүй болохыг тус яаманд мэдээлжээ.

Эх сурвалжаас нягталсан мэдээллээр, Монгол Улсын иргэн халдвар аваагүй, харин халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мельбурн нисэж очсон юм байна.

Связанные новости