Шинэ коронавирусээр халдварласан хүний тоо 31 000 давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагийн байдлаар хүргэлээ.
Шинэ коронавирусний халдвараар 564 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 31 427-т хүрсэн бол 1 542 хүн эдгэрчээ. Иймд иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөв.