НЭМГ: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-10 12:41:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны 8:00 цагийн байдлаар, нийслэлийн шалган нэвтрүүлэх 8 цэгээр 11 498 тээврийн хэрэгсэл, 48 108 зорчигч нэвтэрсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоонд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт, тандалтын ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү ажил нь нийтийн тээврийн хэрэгслүүдийн халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тандалт, хяналт хийх зорилготой аж.



Связанные новости