Налайх дүүргийн зарим хэсэгт хөл хорио тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-26 00:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна гэж тус дүүргийн Засаг даргын тамгын газар мэдээлэв.

Тодруулбал, Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.
Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8 дугаар хороонд байдаг эгчийнхээрээ орсон байна. Тиймээс тус айлд зочилж ирсэн 4 айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоон ариутгал хийжээ.

Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй аж.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосныг иргэд зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг дүүргийн Засаг даргын тамгын газраас хүсэв. Мөн онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг уриаллаа.

Связанные новости