БНСУ-аас Токиогоор дамжин ирсэн 38 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас Япон улсаар дамжин Токио-Улаанбаатарын ОМ-502 дугаартай нислэгээр 18.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан 38 монгол иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д шилжүүлэв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах юм. Одоогоор дээрх иргэдээс коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй аж.
Ташрамд дурдахад, Улсын онцгой комиссын энэ сарын 26-ны хуралдаанаар Монгол, БНСУ-ын хоорондох шууд нислэгийг цуцлах хугацааг сунгаж ирэх сарын 11-ний өдрийг дуустал болгон өөрчилсөн юм. Мөн Монгол, Япон улсын шууд нислэгийг энэ сарын 28-наас ирэх сарын 11-нийг дуустал цуцлахаар шийдвэрлэсэн.