Аж ахуйн нэгжүүд ЭМЯ-нд хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-03-07 13:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ахмад эмч нарын холбоо (МАЭНХ), Богд хааны ордон музей, “PKCELL Batery” компаниас ЭМЯ-нд өнөөдөр хандив өргөлөө.


Дэлхий нийтийг цочроож буй "COVID-19"-ийн халдвар Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагуудад МАЭНХ-ноос 10 мянган бээлий хандивласан юм.



Түүнчлэн Богд хааны ордон музейн хамт олон нэг өдрийн цалингаа хандавласан бол эмнэлгийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах боломж нөхцөлийг хангах үүднээс “Пиксель батерей” компани нийт 500 мянган төгрөгийн үнэтэй зайг хүлээлгэн өглөө.



Мөн үеэр МАЭНХ-ны тэргүүн дээд шагнал “Хүний төлөө” одонгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг шагнав.

Связанные новости