Я.Буянжаргал: Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-13 13:32:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийн байдлаар 1 273 иргэнийг ажиглалтад авч хянасан. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад нэг тохиолдол батлагдсан” хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

Тэрбээр, “Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод тусгаарлагдсан 3 иргэний биеийн байдал сайн байгаагаас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 10 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжиж ирсэн 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 иргэн байгаа бөгөөд Шанхай, Германаас Москвагаар ирсэн 2 хүн байна. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна. Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар  72 хүнийг ажиглалтад авч, нэг хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарлаад байна. Өчигдөр бид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос хамтран зохион байгуулсан цахим хуралд оролцсон. Монгол Улсын хувьд БНХАУ-тай адил урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний гэсэн чиглэлд анхааран ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар, “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн болон дунд зэрэг, 15 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүндээр өвчилсөн гэсэн. Мөн аль болох бөөнөөрөө цуглахаас сэргийлж байна гэсэн мэдээлэл өгсөн” гэв.

 

Связанные новости