Тусгай нислэгээр ирсэн сэжигтэй тохиолдлуудаас вирус илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-04-05 11:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр энэ сарын 3-нд ирсэн иргэдээс хоёр хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ний өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


ХӨСҮТ энэ сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 62 хүний эхний шинжилгээнд вирус илрээгүй. Мөн “Амар” зочид буудалд тусгаарласан 169, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 74, “Зүчи” зочид буудалд тусгаарласан 4 хүнд давтан шинжилгээ, 26 хүнд хийсэн тандалтын шинжилгээгээр вирус илрээгүй аж.

Связанные новости