Нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 18 суманд золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулж ариутгал халдваргүйтгэлийг хийжээ.
Тодруулбал, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумдын ЗДТГ-т золбин нохой, муур устгах талаар үүрэг чиглэл өгчээ. Энэхүү ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар тус аймгийн 12 суманд нийт 360 нохой, муурыг устгасан байна. Түүнчлэн муур, нохойг устгалд оруулсан 160 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ хэмээн МХГ-аас мэдээлэв.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня