Иргэд анхаарлаа сулруулахгүй, амны хаалт байнга зүүж байхыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллийнхээ үеэр “COVID-19” халдварын сүүлийн 24 цагийн байдлын талаар танилцуулж, анхаарлаа сулруулж, тайвширч болохгүйг иргэдэд онцлон анхаарууллаа.
Ддэлхийн 213 улс оронд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс Йемен улсад шинээр халдварын тохиолдол илэрчээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 1 сая 698 мянга 392 хүн өвчилж 102 мянга 696 хүн нас барсан. Коронавирусний халдвар авсан 376 мянга 254 хүн эдгэрсэн бол 1,2 сая хүн эмчлүүлж байгаа.
Энэ өвчний голомт болоод байгаа Европын орнуудад шинэ коронавирусний халдвар нэмэгдсээр байгаа аж. Коронавирусний халдварын дараагийн болзошгүй бүс нутаг бол Африк тив гэдгийг ДЭМБ-аас анхааруулжээ. Азийн орнуудаас Япон улсад 589 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 189 тохиолдол нь Токио хотоос бүртгэгдсэн нь том хотуудад улирлын томуугийн дэгдэлттэй “COVID-19” халдвар хавсарч байгаа нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна. БНСУ-д 30 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тэдний дийлэнх нь залуучууд байгаа аж. Залуучууд орой, үдэш баар, цэнгээний газраар явж халдвар авч байна гэж тус улсын мэргэжилтнүүд дүгнэжээ.
ОХУ-д 1786 хүн шинээр
бүртгэгдсэнээр нийт халдвар
авсан иргэдийн нь тоо 11 мянга 917-д хүрсэн. Харин БНХАУ-д өнгөрсөн 24 цагт 42
тохиолдол илэрснээс бүгд гаднаас зөөвөрлөгджээ. Манай улсын
хувьд улирлын томуу өндөр байх үед халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг
авч чадсан нь үр дүнгээ өгсөн. Харин өнөөдөр иргэн бүр анхаарлаа огтхон ч
сулруулж болохгүй. Амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврийг чанд сахихыг