ОХУ-аас ирсэн 20 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-04-12 11:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас өчигдөр буюу энэ сарын 11-нд татан авсан 282 иргэнээс коронавирусний сэжигтэй 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.


ОХУ-аас татан авсан иргэдээс 169-ийг нь Улаанбаатарт, 111-ийг Дархан-Уул аймагт тусгаарласан байна. Харин хоёр иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлажээ. Дээрх иргэдээс өнөөдөр шинжилгээ авах юм.


ХӨСҮТ өчигдөр буюу энэ сарын 11-нд нийт 108 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Үүнд энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99 иргэн багтжээ. Мөн тандалтаар есөн хүнд шинжилгээ хийсэн байна.

Связанные новости