Дулаанхааны хүүхдүүд хөл бөмбөгийн талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-24 12:07:58

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны ”Өөрчлөлт-Дулаанхаан” ТББ-ын хамт олон өөрсдийн санаачилгаар сумынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “мини хөл бөмбөг”-ийн  талбай байгуулжээ.

Шинэ талбайн нээлтийн үеэр Дулаанхаан тосгоны өсвөрийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд 16 баг тамирчид оролцож, 11-14 нас, 15-17 насны ангилалд хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний 11-14 насны эмэгтэй ангилалд Б.Энхжавхлан ахлагчтай баг тамирчид, эрэгтэйчүүдээс Х.Нямхүү ахлагчтай баг тамирчид, 15-17 насны эмэгтэй ангилалд О.Отгонцэцэг ахлагчтай баг, эрэгтэйчүүдээс О.Лувсанбалдан ахлагчтай баг тамирчид тэргүүллээ.
 

Ч.Отгонцэцэг

 

Связанные новости
Комментарии