Халдварын тархалттай орнуудад өвчлөл буурах хандлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдсэн. Халдвараар 2 сая гаруй хүн өвчилсөн бол 136 мянга 938 хүн нас барж, хагас сая гаруй хүн эдгэрчээ.
БНХАУ-д 24 цагийн
дотор шинээр 34 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын ихэнх нь гадаадаас
зорчиж ирсэн улсууд эзэлж байна.
ОХУ-д халдвар эрчтэй тархаж энэ сарын 15-ны байдлаар, 3388 хүн өвчилж, 28 хүн нас барсан нь
хамгийн их өвчлөл, нас баралт бүртгэгдсэн өдөр гэж тус улсын шуурхай штабаас
мэдээлжээ. ОХУ-д Алтайн мужаас бусад бүх мужид халдвар бүртгэгджээ. Ид хөдөлмөрийн насны буюу 18-45 насныхан өвчлөх хандлага ажиглагдаж байна. Мөн Шуурхай штабын мэдээлснээр, гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Дэглэм сайн сахиагүйн
улмаас өвчин хүндэрч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Түүнчлэн өвчтөний 50 хувь нь балархай
буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, уушгины хатгалгаа болох нь их байгаа аж.
Иймээс тус улсад амьсгалын аппарат нэн шаардлагатай болж байна. Свердловск
хотын Уралын машины үйлдвэр өдөрт 100 ширхэг амьсгалын аппарат үйлдвэрлэж
байгаа аж.
Сүүлийн 24 цагийн дотор хүн амын дунд халдварын тархалт өндөр байгаа орнуудад өвчлөл, нас баралт буурах хандлагатай байгааг Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр онцлов.
Нас баралтын
түвшнээр Франц хамгийн их үзүүлэлттэй буюу 15 хувь, Итали 12 хувь, Испани 10
хувьтай байна.
Эм, эмийн хэрэгслийн үр
дүн, аюулгүй байдлыг үнэлэх эмнэлзүйн туршилтад одоогоор 90 гаруй 900 гаруй
өвчтөн оржээ. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалыг удирдах аргыг
эргэн харж, хэрэгцээг орлох аргуудыг судалж байгаа аж. Сүрьеэ, халдварт саагийн вакцин
нь коронавирусний халдвараас сэргийлэх болох нь тогтоогдоогүй тул ДЭМБ-аас
халдвараас сэргийлэх зорилгоор эдгээр вакциныг хийхийг зөвлөхгүй байна.
Одоогоор 3 вакцины туршилт
эхэлсэн бөгөөд 70 гаруй хувийн боловсруулах шатандаа явж байгаа аж.
Манай улс шинэчлэгдэн гарч буй зөвлөмжийн удирдамжийн дагуу
тандалт, хавьтлын судалгаа, лабораториор оношлох, тусгаарлах, хянах зэргээр тархалтын
үе шатад тохируулан эмчилж байгаа юм.
Салбарын мэргэжилтнүүд маргааш ээлжит эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг
бууруулах яаралтай арга хэмжээний зөвлөмжийг боловсруулахаар бэлтгэлээ хангажээ.