Москвагаас ирсэн нэг оюутнаас коронавирусний халдвар илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас энэ сарын 12-нд ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.
Тэрээр
Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор, Улаан-Үдээс дамжин Алтанбулагийн боомтоор
орж ирсэн оюутан бөгөөд Москвагийн Төмөр замын дээд сургуульд суралцдаг.
Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан 33 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн мэдээллийн үеэр хэлэхдээ, Монгол Улсад энэ сарын 19-нд буюу өчигдөр коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс нэг хүн эдгэрч, ажиглалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, зарим нь сайжирч, хэд хэдэн хүн уушгины хатгалгаатай байгаа. Эмч нар онцгой анхаарч, хяналт шинжилгээгээ үргэлжлүүлж байна” гэв.
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 76 хүнд шинжилгээ хийжээ.
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус
илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 4 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус
илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг иргэнд ийнхүү коронавирус илэрчээ.