ЭМЯ: “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгч коронавирусээр халдварлаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-21 15:01:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Интермед” эмнэлгээс өнөөдөр өглөө 5 цагт ХӨСҮТ-д ирүүлсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа хэмээн ЭМЯ пэйж хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Урд шөнө 01 цаг 50 минутад тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт ирсэн, амьсгалын хурц дутагдалтай, 2 талын уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай 69 настай, эмэгтэйд түргэн оношлуураар коронавирусний шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан юм. Харин ХӨСҮТ-ийн төв лабораторид хийсэн нарийвчилсан буюу PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Связанные новости