Монгол Улсад шинэ коронавирусээр халдварласан 34 дэх тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт энэ сарын 18-нд тусгаарласан тээврийн жолоочийн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан нь батлагдсан 34 дэх тохиолдол болж байна.
ХӨСҮТ-ийн
Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, тус иргэн нь энэ оны хоёрдугаар сарын 21-нд тээвэр хийн
ОХУ-аар дамжин Унгар улсын Будапешт хот руу яваад, энэ сарын 18-нд гэр бүлийн
хамт эх орондоо иржээ. Түүнийг Алтанбулаг боомтоор нэвтэрсэн даруйд
тусгаарлажээ. Тээврийн жолоочийг өнөөдөр Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д авчирсан байна.
Монгол Улсад "COVID 19"-өөр халдварласан 34 тохиолдлоос 8 хүн
эдгэрч, бусад нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
18 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
21 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день