Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-24 11:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүст хийсэн давтан шинжилгээгээр Москвагаас ирсэн оюутнаас коронавирус илэрчээ. Ийнхүү Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн, коронавирусний халдвартай 36 тохиолдол бүртгэгдэж байна.


Тус оюутныг ХӨСҮТ-д нэг өрөөнд ганцааранг нь тусгаарласан байсан бөгөөд 13 хоногийн дараа гурав дахь шинжилгээгээр ийнхүү халдвар илэрчээ.


Алтанбулаг боомтоор өчигдөр орж ирсэн  47 тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, нийт 49 хүнийг Дархан-Уул аймгийн лабораторид шинжлэхэд коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын шугамаар Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн 5 дүүргээс цуглуулсан 29 сорьц сөрөг гарсан байна.




Связанные новости