Эбола вирусний эмийг “COVID-19” халдвартай өвчтөнүүдэд туршжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-30 12:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын "Gilead Sciences" компани анх эбола вирусний эсрэг бүтээсэн “Remdesivir” эмийг коронавирусний халдвартай хүмүүст эрт өгч эхэлсэн тохиолдолд эдгэрэх хугацааг дунджаар 31 хувиар богиносгож байгаа үр дүн гарсан” талаар танилцуулжээ. Энэ тухай АНУ-ын Харшил халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолжээ.


АНУ болон Европын зарим улсыг хамруулсан тус эмнэлзүйн судалгаанд 1000 гаруй хөнгөн өвчтөн хамрагджээ. Өөр бусад эмчилгээ хийлгэж байсан хөнгөн өвчтөнүүд 15 хоногт эдгэрч байсан бол “Remdesivir” эмийг хэрэглэсэн тохиолдолд 11 хоногт вирусийг дарангуйлж, эдгэрэх хугацааг 4 хоногоор богиносгож чадсан аж. Тэрбээр уг эмийг 100 хувийн амжилттай биш ч цаашид энэ чиглэлийн эмчилгээнд үндэс  суурь тавьж чадлаа гэж үзэж байгаа бөгөөд хүнд явцтай өвчтөнд турших зэргээр улам сайжруулах шаардлагатай гэж мэдэгджээ.


Одоогийн байдлаар тус эмийг дэлхийн ямар ч оронд халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж хүлээн зөвшөөрч эмчилгээнд хэрэглээгүй байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй” хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа  өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Связанные новости