Улсын гуравдугаар төв эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хоёрдугаар төв эмнэлэг “COVID-19”-ийн халдвар дотоодод бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах 100 ор бэлдсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Эрсдэлийг бууруулах үүднээс үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн асуумж авч, 17.00 цагаас хойш эргэлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа бөгөөд шаардлагатай эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн судалгааг гарган ЭМЯ-нд хүргүүлж, эрчимт эмчилгээний 50 ор бэлджээ. Дотоодод халдвар тархсан тохиолдолд тус эмнэлгийг 6-12 цагийн дотор бүрэн чөлөөлж, нийт 280 ор гаргах боломжтой аж.
“Эмнэлэг бол хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Тиймээс ажилтнуудынхаа дархлааг дэмжиж, жирэмсэн эмч, сувилагч нартаа цалинтай чөлөө олголоо. Мөн ажлын байранд ариутгал хийж, бэлэн байдлын сургалт зохион байгуулж байгаа” гэж С.Энхболд захирал ярилаа .