Үзүүлэх сургуулийн үеэр түр эмнэлэг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийг хөл хорио тогтоох сургууль болон Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвд хээрийн эмнэлэг нээх дадлага хийж байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах штабын дадлага сургууль коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох зорилготой.
Үзүүлэх сургуулийн удирдагчаар Улсын онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байгаа юм.