Тусгаарлах байранд 2061 хүнийг ажиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн 17 чиглэлд Төмөр замын төв эмнэлгийн 12 эмч ажиллаж галт тэргээр зорчсон 5 328 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авчээ.
Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга
Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Манай улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 2061 хүн байна. Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 9 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. Тусгаарлах байранд 1-5 насны 57 хүүхэд, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 82 хүн байна. Тэдэнд 30 их эмч, 56 резидент эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Уг халдвараар 7.9 хүн өвчилж, 435 мянган хүн нас барсан бол 4 сая хүн эдгэрчээ.