ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-16 12:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл, Франкфуртын тусгай нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангасан хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Уг нислэгээр эрхтэн шилжүүлэн суулгуулсан, донор нь болсон, бөөрний диализ эмчилгээ зайлшгүй шаардлагатай иргэд ирэх аж.

 

Манай улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 29 байранд 156 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1854 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгаарлах байранд тав хүртэлх насны 55 хүүхэд, 28 жирэмсэн эмэгтэй,  чихрийн шижин өвчтэй 16 хүн, даралт ихсэх өвчтэй 50 хүн, хавдартай таван хүн ажиглалтад байна. Мөн нийслэл болон орон нутагт гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн 126 төв, сумын болон нэгдсэн эмнэлгээр дамжуулан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

 

Давхардсан тоогоор өнөөдрийн байдлаар коронавирусний шинжилгээг 19 199 хүнд хийсэн. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн явагдаж байна. Коронавирусний шинж тэмдгийн хувьд өөрчлөгдөөгүй буюу өвчтөнүүдийн 88 хувь нь халуурах, 68 хувь нь хуурай ханиалгах, 38 хувь нь ядрах сульдах, цэр гарах, амьсгал давхцах, булчин өвдөх, хоолой өвдөх, бөөлжих, хамар битүүрэх, гүйлгэх  шинж тэмдэг илэрч байгаа аж.

 

И.Даваадорж 

Связанные новости