Коронавирусээр халдварласан 197 хүнийг эмчлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Эдгэрсэн иргэний нэг нь 17 настай Цэргийн сургуулийн оюутан бөгөөд 56 хоног эмчлүүлсэн бол 37 настай оюутан 42 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан эмэгтэй ХӨСҮТ-д өчигдөр амаржиж хүү төрүүлжээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 227 тохиолдол бүртгэгдэж, 197 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 27 өвчтөний биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна.
Улсын хэмжээнд дөрвөн лабораторид
өчигдөр нийт 701 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал,
ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан 12 хүн,
ажиглах байранд тусгаарлагдсан 548 иргэний
гурав дахь давтан шинжилгээ халдваргүй гарчээ. Мөн Алтанбулаг булгийн
боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4
иргэн, Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүн, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт
тусгаарласан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
И.Даваадорж