Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн их халдварын тохиолдол өчигдөр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-11 13:04:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусээр сүүлийн 24 цагийн дотор 231 мянган хүн халдварлажээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр хэмээн өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.  


Шинэ коронавирусний халдвараар нийт 12.6 сая хүн халдварлаж 561 мянган хүн нас барсан байна. Одоогоор, 7.3 сая хүн  эдгэрч эмнэлэгээс гарсан бол 4.7 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар, хамгийн их өвчлөлтэй гурван орон болох АНУ-д 59 мянга, Бразилд 42 мянга, Энэтхэгт 25 мянган шинэ тохиолдол илэрчээ.


"Дэлхийн улс орнууд коронавирусээс тийм ч амархан салах боломжгүй байна" хэмээн ДЭМБ-ын Онцгой Байдлын хөтөлбөрийн дарга Майкл Райн мэдэгдсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр онцоллоо.


О.Сэрүүнээ

Связанные новости