Тарваганы махнаас зайлсхийх хэрэгтэйг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-27 12:31:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний цар тахлын үед эмнэлгийн байгууллагад нэмэлт ачаа болж эдийн засгийн хүндрэл үүсгэхгүйн тулд тарваганы махнаас зайлсхийх хэрэгтэйг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл онцоллоо.


Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тус тус нэг тохиолдол илэрчээ. Тэдгээрийн эхний шинжилгээ болон PCR-ийн давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Завхан аймгийн иргэний хувьдгэр бүлийнхээ найман хүнтэй ойр байсан. Тиймээс тэдгээр найман хүнд мөн PCR шинжилгээ хийхээр болж сорьцыг нь өнөөдөр ХӨСҮТ-д хүлээн авна гэдгийг мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, "Тарваган тахалтай нэг хүнд лабораторийн шинжилгээ хийж, голомтод нь эмчлэхэд улсаас 100 орчим сая төгрөг зарцуулна. Коронавирусний цар тахлын үед эмнэлгийн байгууллагад ачаалал нэмж эдийн засгийн хүндрэл үүсгэх тул тарваганы махыг хэрэглэхгүй байх хэрэгтэй" хэмээв.

Г.Удвал

Связанные новости