Коронавирусний шинжилгээг 812 хүнд хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний 320 тохиолдол бүртгэгдсэнээс
311 нь эдгэрчээ. Одоогоор ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 9 хүн
эмчлүүлж байна. Тэдний долоо нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр
байгаа аж.