ЭМЯ: Зургаан хүн хүндэвтэр байдалд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-01 15:11:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр, 11 дүгээр сарын 1-ний байдлаар "COVID-19"-ийн шинжилгээнд 89.939 хүн хамрагдаад байна. Үүнээс 33 хүн эмчлэгдэж байгаагаас 27 нь хөнгөн, 6 хүн хүндэвтэр байдалд эмчлэгдэж байна.

Тусгаарласан хүний тоо нийт 31.579 байгаагаас одоогийн байдлаар 3186 хүн тусгаарлагдаад байна. 

Монгол Улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол өчигдөр, 10 дугаар сарын 31-нд 6-гаар нэмэгдэж нийт 346 болсон юм. Шинэ коронавирусний халдварын тохиолдол өнөөдөр нэмж бүртгэгдээгүйг ЭМЯ-наас цахимаар мэдээллээ.


Манай улсад шинэ коронавирусний нийт бүртгэгдсэн тохиолдол 346 байгаа нь бүгд зөөвөрлөгдсөн байгаа. Үүнээс 313 хүн эдгэрээд байгаагаас:

  • хяналтад 3,
  • гэрийн ажиглалтад 6,
  • ажиглалтаас 304 хүн гараад байна. 

Связанные новости