Коронавирусээр халдварласан 350 дахь тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсад “COVID-19” халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн тухай ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тухайн иргэн Дели-Улаанбаатарын онгоцоор өнгөрсөн сарын 20-нд ирсэн бөгөөд давтан
шинжилгээгээр коронавирусний
халдвар илэрсэн аж.
Одоогоор нийт тохиолдлын 313 нь бүрэн эдгэрсэн бол хяналтад хоёр, гэрийн ажиглалтад дөрвөн хүн байна. 307 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байгаагаас 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа аж.