"Ковид 19"-ийн өвчлөл болон нас баралт дэлхийн хэмжээнд буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-18 12:07:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас сүүлд мэдээлэл өгснөөс хойш дэлхийд 456 мянган хүн шинээр халдвар авч, 6870 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 72 мянган хүнээр, нас баралт 987 хүнээр буурсан байна гэсэн таатай мэдээллээр ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурал эхэллээ.

ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд 216 улсад 54.7 сая хүн коронавирусний халдвараар өвчилсөн. Монгол Улсын хувьд, коронавирусний 455 тохиолдол бүртгэгдсэн.  Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Ийм учраас иргэд халдвараас хамгаалж гэртээ байх шаардлагатай байна.

Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 9200 хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг нийслэлийн шинээр гарсан голомтод халдаргүйтгэл хийж, нийт 29 обьектод эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн 119, 1800-0119 утаст 7239 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, шинжилгээ хэрхэн өгөх талаар зөвлөгөө  авсан байна” гэлээ.  

 

Связанные новости