Д.Нарангэрэл: Түргэн оношлуураар уушгины архаг бронхиттой хүн эерэг гарахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дэлхийн улс орнуудаас коронавирусний эсрэг амжилттай тэмцэж байгаа ямар туршлага байна вэ?
Д.Нарангэрэл: Шинэ Зеланд улсын туршлага бий. Хавьтлыг илрүүлэх, батлагдсан тохиолдлуудыг тусгаарлах, кластер өвчлөлийг хянах, шинжилгээ хийх, гадаад болон дотоод орчинд бүх нийтээрээ амны хаалт зүүх зэрэг сайн туршлага бий. Мөн 4 сар орчим хатуу хөл хорионы дэглэмийг сайтар сахьсан. Бид бусад орны туршлагыг судлах, нэвтрүүлэх шаардлагатай байна.
-Түргэн оношлуураар уушгины архаг бронхиттой хүн эерэг гарах магадлалтай юу?
Д.Нарангэрэл: Ийм зүйл байхгүй. Зөвхөн коронавирус илрүүлнэ. Гэхдээ 100 хувь баттай биш. Цусны шинжилгээ 45-60 хувийн магадлалтай, эсрэг бие илрүүлж байгаа оношлуур бол 90-95 хувийн баталгаатай. Энэ бол хуурамч сөрөг, хуурамч эерэг байна.