Өнгөрсөн хоногт 119 дугаарт 2435 дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-19 13:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19” халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт өнгөрсөн хоногт 2435 дуудлага иржээ.


Үүнээс 34.9 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 16.6 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 24.8 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

 

Иргэд “COVID-19” халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон авах боломжтой гэдгийг ЭМЯ сануулж байна.

 

Связанные новости