Энэ сарын 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-21 21:17:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ард иргэдэд цаг агаарын анхааруулга мэдээ хүргэлээ. 


Тодруулбал, 12 дугаар сарын 22. 23-нд нийт нутгийн зарим газраар цас орж, салхи секундэд 14-16м/с хүрч ширүүсэн зөөлөн цасан болон шороон шуурга шуурахыг малчид, ард иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.  

Энэ сарын 28-ныг хүртэлх ихэнх хугацаанд Говь-Алтай аймгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн жавартай байх ажээ. 22, 23, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 22, 26, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Харин агаарын температур Алтайн уулархаг нутаг, говь хоолойгоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус байх төлөвтэй байна. 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн уулархаг нутаг, говь хоолойгоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх төлөвтэй байна.


Связанные новости