Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-12-22 11:41:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын үлдэгдэл 66.7 км хатуу хучилттай авто замд 12 дугаар сарын 19-ний өдөр Ажлын хэсэг ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авлаа. 


Энэхүү авто замын барилгын ажлыг концессын “барих-шилжүүлэх” гэрээ байгуулж, 2015 онд эхлүүлсэн хэдий ч ажлын явц хангалтгүй байсан тул 2019 онд Засгийн газраас шийдвэр гарган, концессын эрхийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлсэн юм. Ингэснээр 126.7 км автозам барилгын ажлыг энэ оны 10 дугаар  сард дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.

Үүнээс хойш үргэлжлүүлэн замын бэхэлгээ, цэвэрлэгээ, заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, зам барилгын ажилд ашигласан шороон материалын орд газруудыг нөхөн сэргээж, орон нутагт хүлээлгэн өгснөөр ажлын хэсгийн 100 хувийн саналаар тус замыг ашиглалтад оруулсан байна.


Связанные новости